Усан доогуур 20000 бээр аялсан нь
2008 оны 06-р сарын 12, Нийтэлсэн хишигбатБи өнөөдөр энэхүү гайхалтай зохиолыг уншиж дуусгалаа. Маш гоё зохиол юм байна аа. Бүр биширчихлээ. Гэхдээ Жюль Верн яруу найрагчийн 8-н цуврал зохиолын 4-дэх нь болох "НУУЦАТ АРАЛ" зохиолыг арай гүйцэхээргүй юм шиг санагдлаа. Юунаас тэр вэ? гэвэл Нууцат арал дээр гардаг олон олон онц сонирхолтой учир битүүлэг адал явдалуудыг гүйцэхээргүй юм билээ. Гэсэн хэдий ч тэр далай доорхи нууц байгалийн баялагуудын талаар маш олон сонирхолтойгоос гадна эрдэм судалгааны талаас нь харж бичсэн баримтуудыг уншаад далай доорхи амьдралын талаар миний төсөөлөл маш ихээр арвижсан юм.
Нууцат арал, Усан доогуур 20000 бээр аялсан нь 2 зохиол хоорондоо бас уялдаа холбоотой болохыг та бүхэнд анхааруулъя. Юу? гэвэл Капитан Немо 2-уулан дээр нь гардаг бөгөөд "у/д/20000 аялсан нь"-ы бүх тайлагдашгүй /капитан Немогийн өнгөрсөн амьдрал, юуны улмаас далай доор орж амьдрах болсон зэрэг/ нууцууд бүгдээрээ Нууцат арал дээр тайлагддаг билээ.
Та бүхэн энэхүү Жюль Верний 2 зохиолыг заавал уншаарай.
Хэрэв уншсан бол ямар ч хамаагүй ном заавал уншиж байгаарай.
УНШИХГҮЙ БОЛ СЭТГЭХГҮЙ ГЭДЭГ БИЗ ДЭЭ!!!
3 сэтгэгдэл:
энэ 2 номыг 10 жилдээ уншаагүй 30-с дээш насныхан байхгүй байх гэж бодож байна.
tiimshuu bi neeree nom unshih unen hobbytoi huuhed bj bilee. odoo unendee nom ter bur unshaad bh zaw zai bhgui bolson bna. ghdee odoo zaw zaigaaraa humuusiin blogiig ih unshdag yumaa. ghdee har yariagaar bish zuw bichgiin duremeeree bichwel iluu sain bh gj boddog yum shuu blogchidoo! ta nariig shuumjilj bgaa yum bishee. ene bol sanal shuu
tiim uu bi tegvel unshdag yum biluu